Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн сургалт боллоо

Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчид болон улсын бүртгэгч нарт зориулсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон хэрэгжүүлэх журам, аргачлалын талаарх сургалт хөтөлбар, төлөвлөгөөний дагуу 2015.10.08-наас 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо сургалт болж уг сургалтанд Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн ЭХЭУБ-ийн ахлах бүртгэгч Б.Мөнгөнзул, Хуулийн этгээдийн улсын бүртгэгч Д.Насанбуян нар амжилттай оролцоод ирлээ. Уг хуулийн талаар мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.


Хувь хүн, хуулийн этгээд 2015.04.01-нээс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан эд хөрөнгө, үйл ажиллагааг үзүүлсэн үйлчилгээг 2015.12.31-ний өдрийг дуустал холбогдох бүртгэлийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, нөхөн мэдүүлсэн тохиолдолд хариуцлагаас нэг удаа чөлөөлнө.

- Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, нуун дарагдуулсан эд хөрөнгө, үйл ажиллагаа 
- Аливаа эрх олж авсан, эсхүл шилжүүлсэн тухай зайлшгүй бүртгүүлэх ёстой боловч бүртгүүлээгүй гэрээ, хэлцэл, тогтоол, шийдвэр холбогдох өөрчлөлт
- Өмнө нь улсын бүртгэлд буруу ташаа, худал мэдүүлсэн болон алдаатай бүртгэлүүд 
- Эд хөрөнгө, хуулийн этгээдийн Улсын бүртгэлд бүртгүүлээгүй бусад холбогдох нэмэлт өөрчлөлт

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр үзүүлэх үйлчилгээний төрөл. 
1. Хуулийн этгээдийг шинээр байгуулсан, эсхүл өөрчлөн байгуулсан 
2. Хуулийн этгээдийн оршин байгаа газрын хаягийн өөрчлөлт 
3. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээллийн өөрчлөлт
4. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт
5. Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлт
6. Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын өөрчлөлт
7. Хуулийн этгээдийн оноосон нэрийн өөрчлөлт
8. Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлт
9. Хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлийн өөрчлөлт /тусгай зөвшөөрөлтэйгээс бусад/ 
10. Хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах хугацааны сунгалт
11. Хуулийн этгээдийн дүрэм, гэрээнд оруулсан өөрчлөлт

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл:

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр үзүүлэх үйлчилгээний төрөл: 
1. Эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэх 
2. Эрх шилжсэнийг бүртгэх 
3. Өмчлөх эрхтэй холбоотой бусад эрхийг бүртгэх 
4. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх

Эд хөрөнгийн эрхийн анхны бүртгэл ажлын 5 хоногт, бусад гэрээ болон гэрээний барьцаа ажлын 3 хоногт бүртгэл хийгдэнэ.






Гэгээн үйлсийн эзэн бид

Н.Найдансүрэнгийн үг, Хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн ая “Гэгээн үйлсийн эзэн бид” дууг толилуулж байна.
[ татаж авах ]

Манай зочид

mod_vvisit_counterӨнөөдөр854
mod_vvisit_counterӨчигдөр2364
mod_vvisit_counterЭнэ 7 хоног3218
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног16539
mod_vvisit_counterЭнэ сар44200
mod_vvisit_counterӨнгөрсөн сар61747
mod_vvisit_counterБүгд нийт336333