Хуулийн этгээдийн бүртгэлийн тамга, тэмдгийн тухай журам

Төсөл

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ыг нэгдүгээр, “Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаарын маягт”-ыг хоёрдугаар  хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмын биелэлтийг хангуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д үүрэг болгосугай.

3.Энэ журмыг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

                              САЙД                                                        Д.ДОРЛИГЖАВ

 

 

 

Хууль зүйн сайдын 2015 оны .....  дугаар

                                                                      тушаалын 1 дүгээр хавсралт

 

 

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТАМГА, ТЭМДЭГ, БАТАЛГААНЫ

ТЭМДЭГ ХИЙЛГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ,

 ЛАВЛАГАА ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь  иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгохтой холбогдсон  харилцааг  зохицуулахад оршино.

 

1.2.Иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын тамга, тэмдэг,баталгааны тэмдэгтулсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаасхяналтын дугаар олгож, нэгдсэн бүртгэл хөтөлнө.

 

1.3.Тамга,тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаар гэдэг нь иргэн, хуулийн этгээдээс  тэмдэг, баталгааны тэмдэгхийлгэхтэй холбогдуулан  улсын бүртгэлийн байгууллагаас олгосон дахин давтагдахгүй нэгдсэн дугаарлалтыг хэлнэ.Хуулийн этгээдийн тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаарнь арван оронтой тооноосбүрдэх бөгөөд1,2 дугаартоо нь харьяалал, 3,4 дүгээр тоо ньон, сүүлийн 6 тоо ньмэдээллийн сангаас  олгогдох давхардахгүй дугаар байна.

 

1.4.Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийгэнэ журмын 2.2.4, 2.2.5-д заасан үндэслэлээр дахин авах тохиолдолд анх олгосон хяналтын дугаарыг хүчингүй болгож, дахинхяналтын дугаар олгоно.

 

Хоёр.Тамга, тэмдэг, баталгаанытэмдэг шинээр болон

дахин хийлгэх үйл ажиллагаа, түүнд хяналт тавих

 

2.1.Тамга, тэмдэг үйлдвэрлэгч хуулийн этгээд нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.1.1.Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг үйлдвэрлэгч нь Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон хяналтын дугаартай маягт /цаашид маягт гэх/-ын дагуу захиалга авна.

2.1.2 Зохих шаардлагыг хангасан тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг үйлдвэрлэж, дардсыг маягтад баталгаажуулан авч, бүртгэл хөтлөн,мэдээллийнсанд оруулна.

2.1.3Үйлдвэрлэсэн тамга, тэмдгийн талаарх тухайн сарын тайланд маягтыгхавсарган дараа сарын 5-ны өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.

 

2.2.Улсын бүртгэлийн байгууллага хяналт тавихтай холбоотой дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.2.1.шинээр байгуулагдсан хуулийн этгээд, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэрийг, бусад хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын хүсэлт,түүний эрх барих дээд байгууллагын шийдвэрийг, иргэний хүсэлтийг үндэслэнтамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаарыг  маягтад тэмдэглэн, улсын бүртгэгчийн тэмдэг дарж, баталгаажуулан   олгоно.

2.2.2.тамга, тэмдгийн үйлдвэрээсирүүлсэн тайланг улсын бүртгэлийн байгууллагаас олгосон хяналтын дугаар болон бусад мэдээлэлтэйтухай бүр тулган, шалгаж мэдээллийн санд оруулна.

2.2.3.тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг үрэгдүүлсэн бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр зарлуулсан баримт, торгуулийн хуудас эсхүл шийтгэвэр,хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын хүсэлт, түүний эрх барих дээд байгууллагыншийдвэр, иргэний хүсэлтийг үндэслэнөмнөх хяналтын дугаарыг хүчингүй болгож,   хяналтын дугаар олгоно.

2.2.4.гэмтээсэн, оноосон нэр, хэлбэр өөрчилсөн болтамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгохдоо тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг хураан авчөмнөх хяналтын  дугаарыг хүчингүй болгоно.

 

Гурав.Тамга,тэмдэг, баталгааны тэмдгийн талаарх лавлагаа олгох

 

3.1.Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн талаарх лавлагааг ажлын 2 өдрийн дотор дараах этгээдийн хүсэлтээр олгоно:

 

3.1.1.тухайн иргэн;

3.1.2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх

эрх бүхий  этгээд;

3.1.3.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд;

3.1.4.хуульд заасан эрх бүхий байгууллага;

 

Дөрөв.  Бусад

 

4.1.Хүчингүй болсон, олдсон, бусад шалтгаанаар ирүүлсэн тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг хүлээн авч, хадгална.

4.2.Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх баримт бичиг, тайлан, хураагдсан тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг архивт хадгалахтай холбоотой харилцааг Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх журмаар зохицуулна.

4.3.Хүчингүй болсон тэмдэг, баталгааны тэмдгийг улирал тутам комиссын  саналыг үндэслэн устгана.

4.4.Комиссын бүрэлдхүүнийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батална.

4.5.Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тамга тэмдэг үйлдвэрлэгч хуулийн этгээд энэ журмыг зөрчвөл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах тухай саналыг холбогдох байгууллагад хүргүүлнэ.

4.6.Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 6-д заасны дагуу хуулийн этгээд татан буугдсан бол тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг хураан авч, хяналтын дугаарыг хүчингүй болгоно.

4.7. Иргэн, хуулийн этгээд тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаартай маягтыг авснаас хойш 30 хоногийн дотор хийлгээгүй бол хяналтын дугаарыг улсын бүртгэлийн байгууллагаас хүчингүй болгоно.

 

 

---ооОоо---

 

 

 

 


      Хууль зүйн сайдын 2015 оны

                                                                                 ..... дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

 

Маягтын дугаар .........................

 

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТАМГА, ТЭМДЭГ, БАТАЛГААНЫ ТЭМДГИЙН

ХЯНАЛТЫН ДУГААРЫН МАЯГТ

 

......... Он.......  сар......... өдөр

 

Иргэн,  хуулийн этгээдийн нэр, хэлбэр ............................     Хяналтын дугаар.................................

 

Иргэн, хуулийн этгээдийн регистрийн дугаар ................                  Улсын бүртгэгч....................................

                                                                                                            /тэмдэг/

 

Хяналтын дугаар олгох үндэслэл: 

           шинэ   дахин /гэмтээсэн, оноосон нэр, хэлбэр өөрчилсөн, үрэгдүүлсэн/

                                                /доогуур зурж тэмдэглэнэ/                                                                            

Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх хүсэлт

 

         Тамга                                  Тэмдэг                  Баталгааны тэмдэг           

 

Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг шинээр,дахин хийлгэх хүсэлтэй  байна. Захиалгын дагуу үйлдвэрлэж өгнө үү.

 

Загвар .............................. өнгө ............................ иш ..................... лого .................

Утас:……………………..............................................................  E.mail………………………………………………………………..

Хүсэлт гаргасан: …………………………………/                                     /

Захиалга авсан ажилтан:...................................//

20.... он .... сар ... өдөр

Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн загвар

 

 

 

 

 

 

 

 

 

Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн дардас

................................................................................................................................................................................

Маягтын дугаар.................

Улсын бүртгэлийн байгууллагад буцаах хэсэг

 

Иргэн, хуулийн этгээдийн нэр, хэлбэр...........................................

Иргэн, хуулийн этгээдийн регистрийн дугаар................................

Тамга, тэмдэг үйлдвэрлэгчийн нэр.................................................

Үйлдвэрлэсэн огноо.........................................................................

     Шинэ           дахин  /гэмтээсэн, оноосон нэр, хэлбэр өөрчилсөн, үрэгдүүлсэн/доогуур зурж тэмдэглэнэ/

Гарын үсэг...............................................

Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн дардас

 

---ооОоо---





Гэгээн үйлсийн эзэн бид

Н.Найдансүрэнгийн үг, Хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн ая “Гэгээн үйлсийн эзэн бид” дууг толилуулж байна.
[ татаж авах ]

Манай зочид

mod_vvisit_counterӨнөөдөр845
mod_vvisit_counterӨчигдөр2364
mod_vvisit_counterЭнэ 7 хоног3209
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног16539
mod_vvisit_counterЭнэ сар44191
mod_vvisit_counterӨнгөрсөн сар61747
mod_vvisit_counterБүгд нийт336324