Хуулийн этгээдийн бүртгэлийн нэрийн журам

ТӨСӨЛ

 

 

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

 

 

 

Журам батлах тухай

 

 

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

 

1.  “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулахжурам”-ыг хавсралтаар  баталсугай.

 

2.  Энэхүү журмын биелэлтийг хангуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д үүрэг болгосугай.

 

3.  Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “Журам батлах тухай” 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 742 дугаар тушаалыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг  Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д даалгасугай.

 

4.  Энэ журмыг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

                              САЙД                                                        Д.ДОРЛИГЖАВ

 

 

  

 

Хууль зүйн сайдын 2015 оны

....... дугаар тушаалын хавсралт

 

 

 

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР ОЛГОХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

            1.1.Энэхүү журмаар Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн  этгээдийн нэролгох, баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

           

            1.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9.5-д заасны дагуу хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахадулсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан маягтыг хэрэглэнэ.

 

            1.3.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах хүсэлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 1.3-т заасан харъяалал харгалзахгүй гаргана. 

 

1.4.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газарт нэр олгохгүй бөгөөд тухайн хуулийн этгээдийн нэрээр нэрлэгдэнэ.

           

            1.5.Иргэн, хуулийн этгээд нь дараах тохиолдолд хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийлгэнэ:

 

                        1.5.1.хуулийн этгээд шинээрболон өөрчлөн байгуулагдах;

 

1.5.2.хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөгдөх.

Хоёр.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах хүсэлт гаргах

 

2.1.Иргэн, хуулийн этгээд нь нэр баталгаажуулах хүсэлтийг биечлэнэсхүл цахим хэлбэрээр гаргаж болно.

 

2.2.Хуулийн этгээдийн нэрбаталгаажуулах хүсэлтийг дараах эрх бүхий этгээдгаргана:

 

                        2.2.1.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;

 

            2.2.2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч;

 

2.2.3.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

           

2.3.Хуулийн этгээд татан буугдсан, оноосоннэрээ өөрчилсөнийг улсын бүртгэлд бүртгэснээсхойш30 хоногийн дараа тухайн нэрийг олгож болно.

           

2.4.Иргэн, хуулийн этгээд ажлын нэгөдөрт 3 хүртэл нэрийг баталгаажуулж болно.

 

 

Гурав.Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулахад

тавигдах шаардлага

            3.1.Хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бусад хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байхыг хориглоно.

            3.2.Хуулийн этгээдийн нэр нь кирилл үсгээр бичигдсэн байна.

 

            3.3.Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй.

 

            Жишээлбэл: Нэкст, Некст гэх мэт.

 

            3.4.Гадаад үг, үсэг болон тоогоор илэрхийлэгдсэн хуулийн этгээдийн нэрийг кирилл үсгээр галиглан бичнэ.

 

Жишээлбэл: Топ солюшн, Эй Би Си, Гурван шагай гэх мэт.

            3.5.Энэ журамд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийн нэр тодорхой утга илэрхийлэхгүй, дан үсгээс бүрдэж болох ба энэ тохиолдолд бүх үсэг томоор бичигдэх бөгөөд хооронд нь тэмдэг, тэмдэглэгээ хийхгүй.

           

Жишээлбэл: ББАААД, ЦТМС, ПАДЭ, ББАЦ, ЧГ гэх мэт.

 

3.6.Хуулийн этгээдийн нэрийн урд болон ард хуульд заасан үйл ажиллагааны чиглэлийг илэрхийлсэнүг эсхүл товчилсон үгийг бичнэ.

 

            Жишээлбэл: “Алтан төгрөг ББСБ”, “Монгол даатгал”, “Хадгаламжийн банк”, “Монаудит”, “Өмгөөллийн мэргэн ХХН” гэх мэт.

            3.7.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.5, 8.1.6-д заасан хуулийн этгээдийн нэрийг эрх бүхий байгууллагын хүсэлтийгүндэслэн бусад хуулийн этгээдийн нэртэй давхардуулахгүйгээр баталгаажуулна.           

            Жишээлбэл: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Архангай аймгийн эрүүл мэндийн төвгэх мэт.

 

3.8.Хуулиар хориглосон эсхүл нийтийн зан суртахуунд сөргөөр нөлөөлөх үгээр хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахгүй.

 

            Жишээлбэл: Терроризм, галт зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, мөрийтэй болон бооцоот тоглоом, казино, садар самуун явдал болон тамхи, тамхины үйлдвэрийн нэргэх мэт.

 

3.9.Төрийн бус байгууллагын нэрийг гадаад үг, товчилсон үсгээр баталгаажуулахгүй.

 

Жишээлбэл: Монголиан девелопмент ассоциаци, МХӨТ нийгэмлэг гэх мэт.

 

            3.10.Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй оноосон нэрийн өмнө эсхүл хойно нь зохион байгуулалтын хэлбэр заасанүгсийн хамт баталгаажуулахгүй.

 

Жишээлбэл: “Төмөр” гэж нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй бол “Төмөр корпораци”,“Төмөр групп“, “Төмөр холдинг”,“Төмөр консерциум” гэх мэт.

 

3.11.Энэ журмын 3.10 дахь заалт нь тухайн нэрийг анх баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдэд хамаарахгүй.

 

Дөрөв.Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах

 

            4.1.Улсын бүртгэгч нь энэхүү журмын 2 дугаар зүйлд заасан хүсэлтийг үндэслэн улсын бүртгэлийн мэдээллийн сандхуулийн этгээдийн нэрийг шалгаж, холбогдох хууль тогтоомжид нийцсэн тохиолдолд баталгаажуулна.

 

4.2.Нийлүүлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа тохиолдолд шинээр бий болж байгаа хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна.

 

            4.3.Тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдаж байгаа тохиолдолд шинээр бий болсон хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна.

 

            4.4.Хуваах замаар өөрчлөн байгуулагдаж байгаа тохиолдолд шинээр бий болсон хуулийн этгээдийн нэртус бүрийг баталгаажуулна.

 

4.5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.3-д заасны дагуу  хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдөр хадгална. Энэ хугацаа улс төрийн нам, шашны байгууллагын нэрийн баталгаажуулалтад хамаарахгүй.

 

4.6.Хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг энэ журмын 4.5-д заасан хугацаанд гаргаагүй бол нэрийн баталгаажуулалт хүчингүй болно.

 

Тав.Бусад

 

5.1.Хуулийн этгээдийн нэр бусад хуулийн этгээдийн нэртэй давхардаж олгогдсон тохиолдолд нэр баталгаажуулсан огноо, дугаарыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага шийдвэрлэнэ.

 

---о0о---

Гэгээн үйлсийн эзэн бид

Н.Найдансүрэнгийн үг, Хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн ая “Гэгээн үйлсийн эзэн бид” дууг толилуулж байна.
[ татаж авах ]

Манай зочид

mod_vvisit_counterӨнөөдөр173
mod_vvisit_counterӨчигдөр304
mod_vvisit_counterЭнэ 7 хоног477
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног2574
mod_vvisit_counterЭнэ сар173
mod_vvisit_counterӨнгөрсөн сар14586
mod_vvisit_counterБүгд нийт130809