Хуулийн этгээдийн бүртгэлийн ерөнхий журам

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

Журам батлах тухай

 

 

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн9.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

 

                 1.“Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг хавсралтаар  баталсугай.

 

                 2.Энэхүү журмын биелэлтийг хангуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д үүрэг болгосугай.

 

                 3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “Журам, маягт батлах тухай” 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 227 дугаар тушаалыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д даалгасугай.

 

                 4.Энэ журмыг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

                              САЙД                                                        Д.ДОРЛИГЖАВ

 

 

Хууль зүйн сайдын 2015 оны

....... дугаар тушаалын хавсралт

 

 

хуулийн этгээдийн улсын бүртгэл хӨТЛӨХ журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийг шинээр болон өөрчлөн байгуулсныг, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлт, татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

 

1.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны байгууллагын даргын баталсанжурам, маягтыг хэрэглэнэ.

 

1.3.Улсынбүртгэлийн байгууллага дараах харьяаллын дагуухуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэнэ:

 

                        1.3.1.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болон гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыгУлсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн асуудал хариуцсан нэгж;

 

                        1.3.2.Багануур дүүрэгт бүртгэгдэх хуулийн этгээдийг дүүргийн улсын бүртгэлийн нэгж, нийслэлийн бусад дүүрэгт бүртгэгдэх хуулийн этгээдийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн асуудал хариуцсан нэгж:

 

                        1.3.3.орон нутагт бүртгэгдэх хуулийн этгээдийг тухайн аймгийн Улсын бүртгэлийн нэгж.

 

            1.4.Улсын бүртгэлийн байгууллагахуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлийг“Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал, тодорхойлолт”-д заасан салбарын ангилал, дэд салбараар бүртгэнэ.

 

            1.5.Гадаадын хөрөнгө оруулалттай болон бусад хуулийн этгээдийгүүсгэн байгуулах баримт бичигт заасан хугацаагаар улсын бүртгэлд бүртгэж болно.

 

Хоёр.Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх

 

            2.1.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг бичгээр эсхүл цахим хэлбэрээр үзүүлнэ.

 

2.2.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхэд дараах дарааллыг баримтална:

 

2.2.1.улсын ахлах бүртгэгч нь цахим хэлбэрээрирсэн өргөдлийг тухай бүрт улсын бүртгэгчид хуваарилна;

 

2.2.2.улсын бүртгэгч нь өргөдөл, баримт бичгийн агуулга, бүрдэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд энэ журмын 3.3-д заасны дагуу баримт бичгийн эх хувийг ирүүлэхмэдэгдлийг өргөдөл гаргагчид илгээнэ;

 

2.2.3.улсын бүртгэгч эх хувиар хүлээн авсан баримт бичгийг цахим хэлбэрээр ирүүлсэн баримт бичигтэй тулган нягтална;

 

2.2.4.улсын бүртгэгч эх хувиар ирүүлсэн баримт бичгийг нягталж үзсэний дараа улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргаж, гарын үсэг зурж,тэмдэг дарж баталгаажуулна;

 

2.2.5.улсын бүртгэгч шийдвэргаргасны дараа цахим мэдээллийн санд бүртгэж, регистрийн болон хувийн хэргийн дугааролгоно;

 

2.2.6.улсын бүртгэгч хуулийн этгээдийн дүрэм, гэрээний эхний хуудас дээр баталгааны тэмдэг, бусад хуудас дээр улсын бүртгэгчийн тэмдэг дарна.

 

            2.3.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн улсынбүртгэлийн үйлчилгээг бичгээр үзүүлэхэд дараах дарааллыг баримтална:

 

                        2.3.1.улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульдзаасны дагууирүүлсэн баримт бичгийг хянаж, шаардлага хангасан тохиолдолд хүлээн авна;

 

                        2.3.2.улсын бүртгэгч баримт бичгийг дугаарлаж, өргөдөл гаргагчид хүлээн авсан тухай баримтолгоно;

 

                        2.3.3.хүлээн авсан баримт бичгийг улсын ахлах бүртгэгч тухай бүр улсын бүртгэгчид хуваарилна;

 

                        2.3.4.улсын бүртгэгч өргөдөл, баримт бичгийн агуулга, бүрдэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцэж байвал улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргаж, гарын үсэг зурж,тэмдэг дарж баталгаажуулна;

 

                        2.3.5.улсын бүртгэгч тухайн хуулийн этгээдийнмэдээллийг цахим мэдээллийн санд оруулж, регистрийн болон хувийн хэргийн дугаар олгоно;

 

            2.3.6.улсын бүртгэгч хуулийн этгээдийн дүрэм, гэрээний эхний хуудас дээр баталгааны тэмдэг, бусад хуудас дээр улсын бүртгэгчийн тэмдэг дарна.

 

            2.4.Улсын бүртгэгч тухайн хуулийн этгээдийн эх хувиар ирүүлж, баталгаажуулсан баримт бичгийг цахимархив үүсгэн хадгална.  

 

2.5.Улсын бүртгэгч тухайн баримт бичгийг хянаж хуульд заасан үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд татгалзсан мэдэгдлийг бичгээр эсхүл цахим хэлбэрээр өргөдөл гаргагчид илгээнэ. 

 

            2.6.Өргөдөл гаргагч энэ журмын 2.5-д заасны дагуу бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгасны дараа бүртгүүлэх хүсэлт дахин гаргаж болно.

 

 

Гурав.Шинээр байгуулсан хуулийн этгээдийг

бүртгүүлэх өргөдөл гаргах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх

 

3.1.Шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан дараах этгээдгаргана:

 

3.1.1.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч;

 

            3.1.2.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;

 

                        3.1.3.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

 

3.2.Шинээр байгуулсанхуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргагч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

 

                        3.2.1.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;

 

                        3.2.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

 

                        3.2.3.үүсгэн байгуулах баримт бичиг буюу хуулийн этгээд байгуулсан шийдвэр /тогтоол/, дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээ;

 

                        3.2.4.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

 

                        3.2.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

 

            3.3.Өргөдөл гаргагчиргэний баримт бичигтэйэнэ журмын 3.2-д заасан баримт бичгийгулсын бүртгэлийн байгууллагад ажлын 5 өдрийн дотор биечлэн ирж, бүртгүүлснээр бүртгэл баталгаажна.

 

            3.4.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17.2, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-д заасны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нь энэ журмын 3.2-д заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

 

3.4.1.хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-т заасны дагуу гадаадын төрийн өмчит хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр;

 

3.4.2.хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран байгуулж байгаа бол хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ;

 

3.4.3.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн хөрөнгө оруулагч нь гадаадын иргэн бол хөрөнгө оруулагчийн иргэний баримт бичиг, холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрөл, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

 

3.4.4.гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтыг нотлох баримт бичиг. Үүнд:

 

3.4.4.1.бэлэн мөнгө болон мөнгөн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх тохиолдолд гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга;

 

3.4.4.2.хөдлөх эд хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх тохиолдолд гаалийн байгууллагын мэдүүлэг;

 

3.4.4.3.оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийх тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт.

 

3.5.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь энэ журмын 3.2-д зааснаас гадна Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17.3, Нөхөрлөлийн тухай хуулийн 29.4-дзаасан баримт бичгийг бүрдүүлнэ.

 

3.6.Өргөдөл гаргагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.3-д заасны дагуу хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

 

3.7.Энэ журмын 3.2-3.5-д заасан баримт бичиг нь монгол хэлээр байх бөгөөд гадаад хэлээр үйлдэгдсэнболбаталгаат орчуулгыг хавсаргана.

 

            3.8.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ журмын 3.2, 3.4, 3.5-д зааснаас бусадбаримт бичгийг шаардахгүй.

 

            3.9.Улсын бүртгэлийн байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.4-д заасны дагуу кодоор баталгаажсан улсын бүртгэлийн гэрчилгээг олгоно.

 

            3.10.Энэ журмын 3.9-д заасан гэрчилгээг өргөдөл гаргагчийн хүсэлтээрулсын бүртгэлийн байгууллага үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгож болно.

           

            3.11.Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай мэдээллийгцахим хэлбэрээр илгээнэ.

 

Дөрөв.Хуулийн этгээдийн  мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг

бүртгүүлэх өргөдөл гаргах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх

 

            4.1.Хуулийн этгээд доор дурдсан мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ:

 

                        4.1.1.хуулийн этгээдийн оноосон нэр;

 

                        4.1.2.үүсгэн байгуулагч (хувьцаа эзэмшигч) ;

 

                        4.1.3.хувь нийлүүлсэн хөрөнгө;

 

                        4.1.4.хувьцаа эзэмшигчийн хувь;

 

                        4.1.5.гүйцэтгэх удирдлага;

 

                        4.1.6.хаяг;

 

                        4.1.7.үйл ажиллагааны чиглэл;

 

                        4.1.8.үйл ажиллагаа явуулах хугацаа;

 

                        4.1.9.дүрэм, гэрээ.

 

            4.2.Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

 

                        4.2.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

 

                        4.2.2.үүсгэн байгуулагч болон эрх барих дээд байгууллагын хурлын тэмдэглэл, тогтоол/шийдвэр/;

 

                        4.2.3.дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, хуульд заасан тохиолдолд гэрээний нэмэлт, өөрчлөлт, эсхүлшинэчилсэн дүрэм /гэрээ/;

 

                        4.2.4.нотариатаар гэрчлүүлсэнхолбогдох гэрээ, өв залгамжлах эрхийн гэрчилгээ;

 

                        4.2.5.компанийн тухайдхувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн, хассан тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл;

 

                        4.2.6.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;

 

                        4.2.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

 

            4.3.Улсын бүртгэгч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ хүлээн авсан өргөдөл, баримт бичгийг хувийн хэрэгдэх нотлох баримттай тулган хянаж, бүртгэх эсэх шийдвэр гаргана.

 

Тав.Өөрчлөн байгуулсан хуулийн этгээдийг

бүртгүүлэх өргөдөл гаргах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх

 

            5.1.Хуулийн этгээдийг нийлүүлэх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулсан тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

 

                        5.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

 

                        5.1.2.нэгтгэх, нийлүүлэх тогтоол /шийдвэр/;

 

                        5.1.3.өрсөлдөөнийасуудалэрхэлсэн төрийн захиргааныбайгууллагындүгнэлт;

 

                        5.1.4.нэгтгэх үеийн санхүүгийн тайлан тэнцэл;

 

                        5.1.5.нийлүүлэх тохиолдолд шинээр байгуулсан хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;

 

                        5.1.6.шинээр байгуулсан хуулийн этгээдийн дүрэм;

 

                        5.1.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

 

            5.2.Хуулийн этгээдийг хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулсан тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

 

                        5.2.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

 

                        5.2.2.хуваах, тусгаарлах тогтоол /шийдвэр/;

 

                        5.2.3.хуваах, тусгаарлах үеийн санхүүгийн тайлан тэнцэл;

 

                        5.2.4.шинээр байгуулсанхуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;

 

                        5.2.5.шинээр байгуулсан хуулийн этгээдийн дүрэм;

 

                        5.2.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

 

            5.3.Хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

 

                        5.3.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

 

                        5.3.2.хэлбэр өөрчилсөн тухайтогтоол /шийдвэр/;

 

                        5.3.3.дүрэм, хуульд заасан тохиолдолд гэрээ;

 

                        5.3.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

 

            5.4.Улсын бүртгэгч энэ журмын 5.1-5.3-т заасан баримт бичгийг хянаж, бүртгэх эсэх шийдвэр гаргана.

 

Зургаа.Хуулийн этгээдийг татан буулгасныг

бүртгүүлэх өргөдөл гаргах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх

 

            6.1.Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг дараах этгээдийн аль нэг гаргана:

 

6.1.1.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч;

 

            6.1.2.татан буулгах комиссын дарга;

 

                        6.1.3.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

 

            6.2.Иргэний хуулийн 32.1.1, 32.1.3, 32.1.4-д заасны дагуухуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэддараах баримт бичгийг бүрдүүлнэ:

 

                        6.2.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

 

                        6.2.2.татан буулгах тухай эрх бүхий байгууллагын тогтоол /шийдвэр/;

 

                        6.2.3.дуусгалтын тайлан;

 

                        6.2.4.татварын байцаагчийн акт;

 

                        6.2.5.өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа;

 

                        6.2.6.татан буулгах тухай нийтэд мэдээлснийг нотлох баримт;

 

                        6.2.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

 

            6.3.Улсын бүртгэгч энэ журмын 6.2-т заасан баримт бичгийг хянаж, улсын бүртгэлээс хасах эсэх шийдвэр гаргана.

 

            6.4.Иргэний хуулийн 32.1.2, 32.1.5-д заасны дагуу хуулийн этгээдийг татан буулгах тохиолдолд энэ журмын 6.2-т заасан баримт бичгийг шаардахгүй бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлээс хасна.

 

           

 

---о0о---

 





Гэгээн үйлсийн эзэн бид

Н.Найдансүрэнгийн үг, Хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн ая “Гэгээн үйлсийн эзэн бид” дууг толилуулж байна.
[ татаж авах ]

Манай зочид

mod_vvisit_counterӨнөөдөр841
mod_vvisit_counterӨчигдөр2364
mod_vvisit_counterЭнэ 7 хоног3205
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног16539
mod_vvisit_counterЭнэ сар44187
mod_vvisit_counterӨнгөрсөн сар61747
mod_vvisit_counterБүгд нийт336320