Хуулийн этгээдийн бүртгэлийн хувийн хэрэг хөтлөх журам

ТӨСӨЛ

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

Журам батлах тухай

 

            Засгийн газрын агентлагийн эрх зїйн байдлын тухай хуулийн 8.4, Улсын бїртгэлийн ерєнхий хуулийн 8.1.10, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.5 дахь хэсгийг тус тус їндэслэн ТУШААХ нь:

 

            1.“Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх журам”-ыг нэгдүгээр, “Хувийн хэргийн бүртгэлийн маягт /ХХБ-01/”-ыг хоёрдугаар, “Улсын бүртгэлд шинээр бүртгэгдсэн хуулийн этгээдийн хувийн хэргийг архивт хүлээн авах маягт /ХХБ-02/”-ыг гуравдугаар, “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн баримтынмаягт /ХХБ-03/”-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Энэхүүтушаалаарбатлагдсан журам, маягтуудыгүйлажиллагаандаа мөрдөжажиллахыг Улсын бүртгэлийн байгууллагын харъяалах нэгжид үүрэгболгосугай.

 

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан УБЕГ-ын даргын 2010оны254 дүгээр тушаалын 4,5 дугаар хавсралт,2011оны 631 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт, 2014оны1611 дүгээр тушаалыг тустусхүчингүйболсондтооцсугай.

 

 

 

 

 

 

       ДАРГА                          Ц.ПҮРЭВДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                      Улсын бүртгэлийн ерөнхий газрындаргын

                                                2015 оны ..... дугаар тушаалын 1 дүгээр  хавсралт

                                                                                                             

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх /цаашид “хувийн хэрэг хөтлөх” гэх/ үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийнтухай хууль, Архивын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, энэхүү журмыг дагаж мөрдөнө.

 

1.2.Энэхүү журмаархуулийн этгээдийн хувийн хэргийг цаасан болон цахим хэлбэрээрхөтлөх, иргэн, хуулийн этгээдийн хураагдсан тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, түүний хадгалалт, хамгаалалт, ашиглалттай холбоотой харилцааг зохицуулна.

 

1.3.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагууулсын бүртгэгч хувийн хэргийг хөтөлнө.

 

            1.4.Одоо мөрдөгдөжбайгааулсынбүртгэлийндугаарыгхувийнхэргийндугаарболгонхэрэглэнэ.

 

            1.5.Хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаар нь 10 оронтой тооноос бүрдэх бөгөөд эхний 2 тоо нь улсын бүртгэлийн байгууллагын дугаар, дараагийн 2 тоо нь хуулийн этгээдийн хэлбэр, сүүлийн 6 тоо нь давхардахгүй дараалсан дугаар байна.

 

1.6.Гадаадынхуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын хувийн хэргийг энэ журмын дагуу хөтөлнө.

 

 

Хоёр.Хувийн хэрэгт тавигдах  шаардлага

 

2.1.Хувийн хэрэг хэд хэдэн ботиос бүрдэж болох бөгөөд дараалсан дугаартай байна.

 

2.2.Улсын бүртгэгч шинээр үүссэн хувийн хэргийн хуудасны дарааллыг шалгаж, хуудас бүрийн баруун дээд өнцөгт арын хуудаснаас эхлэн хөх буюу хар өнгийн балаар тод гаргацтай,  засвар оруулах боломжгүй байдлаар дугаарлана. Хувийн хэргийн бүртгэх ХХБ-01 маягт хуудсанд дугаар өгөхгүй.

 

 

Гурав.Хувийн хэргийг шинээр бүрдүүлэх, архивт хүлээлгэн өгөх

 

            3.1.Улсын бүртгэгч хувийн хэрэг бүрдүүлж, архивт хүлээлгэн өгөхөд дараах дарааллыг баримтална:

 

            3.1.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 3.1-д заасан баримт бичгийгдарааллын дагуу хуудас бүрийг дугаарлана;

 

            3.1.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.4-т заасны дагуу баримт бичгийгсканнердаж цахим архив үүсгэнэ.

 

            3.1.3.Хувийн хэрэгбүртгэх /ХХБ-01/маягтыг бөглөж, баримт бичгийг архивын шаардлага хангасан хавтсанд хийж хувийн хэргийн дугаарыг тэмдэглэнэ.

 

            3.1.4.Улсын бүртгэлд шинээр бүртгэгдсэн хуулийн этгээдийн хувийн хэргийг архивт хүлээн авсан /ХХБ-02/маягтын дагуу жагсаалт үйлдэн архивчид ажлын 1 өдөрт багтаан хүлээлгэн өгнө.

Дөрөв. Хувийн хэргийг архиваас авах, буцаан өгөх

            4.1.Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ хувийн хэрэг цахимжаагүй, цахим хувь болон мэдээллийн санд зөрүүтэй зэрэг шаардлагатай тохиолдолд улсын бүртгэгч батлагдсан захиалгын хуудсаар захиалж авна.

            4.2.Журмын 4.1-д зааснаас бусад тохиолдолд мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн  баримтыгмэдээллийн санд орсон хуудасны дугаараас үргэлжлүүлэн дугаарлан, сканердаж цахим архив үүсгэнэ.

 

            4.3.Цахим архивт хуудас дугаарлаагүй, зөрүүтэй тохиолдолд улсын бүртгэгч архивчаас хувийн хэрэгт байгаа хуудасны тоог авна.

 

            4.4.Улсынбүртгэгчхуулийн этгээдийн мэдээлэлд оруулсанөөрчлөлтийнбаримт бичгийг бүртгэл хийснээс хойш ажлын 1 өдөрт, хувийн хэргийг ажлын өдөрт багтаан батлагдсанмаягтын дагуу архивын түр олгох бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурж архивт хүлээлгэн өгнө.

 

            4.5.Улсын бүртгэгч татан буулгасан болон улсын бүртгэлээс хасагдсан хуулийн этгээдийн хувийн хэргийг архивын шаардлагад нийцүүлж хадгаламжийн нэгж үүсгэн архивт хүлээлгэн өгнө.

 

Тав. Архивчийн эрх, үүрэг

 

            5.1.Энэ журмын 4.4-д заасан хугацаанд хяналт тавьж,хувийнхэргийгулсынбүртгэгчээс авах.

 

5.2.Хувийн хэргийг баталсан хуваарийн дагуу улсын бүртгэгчид олгоно.

 

            5.3.Энэ журмын 3-т заасан хувийн хэргийг маягтаар хүлээн авч, бүртгэлийн дэвтэрт бүртгэнэ.

 

5.4.Энэ журмын 4-тзаасан баримт бичгийг архивт хүлээн авахдаанягтлан үзэж, маягтад тэмдэглэн хувийн хэрэгт хийнэ.

 

5.5.Архивт хүлээн авсан хувийн хэргийг хуулийн этгээдийн хэлбэр тус бүрээр ангилж,дугаарын дагуу тухай бүр архивын санд байрлуулна.

 

5.6.Архивч нь үйл ажиллагаандаа энэ журам болон төрийн архивын үндсэн зааврыг мөрдөж ажиллана.

 

 

Зургаа. Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг болонхолбогдох баримтыг архивт хүлээлгэн өгөх, хадгалах

 

6.1.Архив нь хураагдсан, хүчингүй болсон тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг жагсаалтын дагуу хүлээн авна.

 

6.2.Тамга, тэмдэг, баталгаанытэмдэгтэйхолбоотойбаримтыгулсынбүртгэгчжагсаалтындагууархивтхүлээлгэнөгнө.

 

6.3.Архивч нь энэ журмын 6.1, 6.2-д заасан тамга, тэмдэг, баримтыг  зориулалтындагуу хадгална.

 

Долоо. Хориглох зүйл

 

7.1. Хуулийн этгээдийн хувийн хэрэг ашиглахад дараах зүйлийг хориглоно.

 

7.1.1.холбогдохнэгжийндаргынзөвшөөрөлгүйгээрхувийнхэргийгхувиланолшруулах;

 

7.1.2.хуудас солих,нугалах, салгах, гэмтээх, засварлах;

 

7.1.3.ашиглажбуйхувийнхэргийгилзадгайорхих, гадагшгаргах;

 

7.1.4.хураагдсан, хүчингүй болсон тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг ашиглах.

 

7.1.5.хувийн хэргийн хуудасны дэс дарааллыг алдагдуулах.

 

7.1.6.хувийнхэрэгттэмдэглэгээхийх.

 

Найм. Бусад

 

8.1.Эрх бүхий байгууллагыншийдвэр, хариуцсан нэгжийн даргын зөвшөөрлөөр архивын байранд тухайн хувийн хэрэгт үзлэг, шинжилгээ хийлгэж, энэ тухай архивын ажилтан тэмдэглэл үйлдэнэ.

 

8.2.Энэхүү  журмыг  зөрчсөн  албан хаагчдад  Төрийн  албаны  тухай хууль, Хөдөлмөрийн   тухай  хууль, байгууллагын  хөдөлмөрийн  дотоод  журамд  заасны дагуу  хариуцлага  хүлээлгэнэ.

 

 

 

 

 

---оОо---

 

 

 

 

 

   Улсын  бүртгэлийн  ерөнхий  газрын

                                       даргын  2015 оны … дугаар тушаалын

2 дугаар хавсралт

 

Хувийн хэргийн бүртгэлийн маягт /ХХБ-01/

Хуулийн этгээдийн нэр:..............................................................

ХХД:............................  

Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн хувийн хэргийн хуудаснытоо

 

 

Тэмдэг

 

д/д

Бүртгэл хийсэн улсын бүртгэгчийн нэр

/хуулбар авсан этгээд/

Агуулга

 

он, сар, өдөр

Хуудасны тоо

архивчийн

нэр

Гарын үсэг

1

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

 

7

 

 

 

 

 

 

 

8

 

 

 

 

 

 

 

9

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

 

11

 

 

 

 

 

 

 

12

 

 

 

 

 

 

 

13

 

 

 

 

 

 

 

14

 

 

 

 

 

 

 

15

 

 

 

 

 

 

 

 

 

---оОо---

Улсын  бүртгэлийн  ерөнхий  газрын

                                       даргын  2015 оны … дугаар тушаалын

3 дугаар хавсралт

 

 

Улсын бүртгэлд шинээр бүртгэгдсэн хуулийн этгээдийн хувийн хэргийг архивт хүлээн авах маягт /ХХБ-02/

Улсын бүртгэгчийн нэр:.........................                                               огноо:...........

д/д

Хуулийн этгээдийн нэр

Хувийн хэргийн дугаар

Регистрийн дугаар

Хуудасны тоо

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

7

 

 

 

 

 

8

 

 

 

 

 

9

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

11

 

 

 

 

 

12

 

 

 

 

 

13

 

 

 

 

 

14

 

 

 

 

 

Нийт

 

 

 

 

 

Хүлээлгэн өгсөн:     Улсын бүртгэгч:.........................

Хүлээн авсан:          Архивч:............................

---оОо---


Улсын  бүртгэлийн  ерөнхий  газрын

                                       даргын  2015 оны … дугаар тушаалын

4 дүгээр  хавсралт

 

Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн баримтын маягт

 /ХХБ-03/

 

Улсын бүртгэгчийн нэр:.........................            огноо:...........

д/д

Хуулийн этгээдийн нэр, хэлбэр

Хувийн хэргийн дугаар

Агуулга

Хуудасны тоо

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

7

 

 

 

 

 

8

 

 

 

 

 

9

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

11

 

 

 

 

 

12

 

 

 

 

 

13

 

 

 

 

 

14

 

 

 

 

 

15

 

 

 

 

 

 

Хүлээлгэн өгсөн:     Улсын бүртгэгч:.................

Хүлээн авсан:          Архивч:............................

--оОо---





Гэгээн үйлсийн эзэн бид

Н.Найдансүрэнгийн үг, Хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн ая “Гэгээн үйлсийн эзэн бид” дууг толилуулж байна.
[ татаж авах ]

Манай зочид

mod_vvisit_counterӨнөөдөр843
mod_vvisit_counterӨчигдөр2364
mod_vvisit_counterЭнэ 7 хоног3207
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног16539
mod_vvisit_counterЭнэ сар44189
mod_vvisit_counterӨнгөрсөн сар61747
mod_vvisit_counterБүгд нийт336322