Улсын бүртгэгчээр бэлтгэгдсэн суралцагчдад сертификат гардууллаа

Энэ сарын 22-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Улсын бүртгэгч бэлтгэх” ээлжит сургалт амжилттай болж өндөрлөсөн бөгөөд уг сургалтанд Хөвсгөл аймгаас оролцсон Д.Чимэдцогзол, Б.Мягмарсүрэн, Б.Мөнхзул нар сертификатаа гардан авлаа. 


Энэхүү сургалтаар  дамжуулан тус газрын  иргэний улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, архивын лавлагаа, мэдээллийн технологийн чиглэлээр нэгдсэн ойлголт өгөхөөс гадна суралцагчдад  газар дээр нь чиглэл тус бүрээр дадлага хийлгэн танилцуулах хүрээнд үндсэн мэдлэг олгосон юм. Тодруулбал, суралцагчид улсын бүртгэлийг анхан шатны нэгжээс хэрхэн хийдэг, энэ хүрээнд дагаж мөрддөг эрх зүйн орчин, бүртгэл хийхэд анхаарах зүйлээр зогсохгүй улсын бүртгэгчийн хүлээх үүрэг хариуцлагаас гадна мэдээллийн технологийн чиглэлээр мэдлэгтэй болж төгслөө.

Улсын бүртгэлийн байгууллагын мэдлэг, чадвар бүхий  хүний нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ээлжит сургалт ийнхүү найм хоногийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө.





Гэгээн үйлсийн эзэн бид

Н.Найдансүрэнгийн үг, Хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн ая “Гэгээн үйлсийн эзэн бид” дууг толилуулж байна.
[ татаж авах ]

Манай зочид

mod_vvisit_counterӨнөөдөр802
mod_vvisit_counterӨчигдөр2364
mod_vvisit_counterЭнэ 7 хоног3166
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног16539
mod_vvisit_counterЭнэ сар44148
mod_vvisit_counterӨнгөрсөн сар61747
mod_vvisit_counterБүгд нийт336281