Малчин өрхийн гэрчилгээг Хөдөлмөрийн хэлтэст шилжүүллээ

Монгол улсын Аж үйлдвэрийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 53/А/51 тоот тушаалыг үндэслэн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн А/07 тоот тушаалаар "Сумдын улсын бүртгэгч нарт хадгалагдаж байсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн иргэн, /малчин өрх/-ийн баримт бичгийг Хөдөлмөрийн хэлтэст шилжүүлэх ажлын хэсгийг 4 хүний бүрэлдэхүүнтэй томилж" ажлын хэсгийн  үйлдэн, зурган хэлбэрээр баталгаажуулж ажиллалаа.

 

"Төрийн албан хаагчийн манлайллын удирдлага" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хүрээнд  2015 онд зохион байгуулагдах сургалтын төлөвлөгөөний дагуу 4-р сарын хамгийн эхний сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Эхний сургалтыг "Төрийн албан хаагчийн манлайллын удидлага" сэдвээр хэлтсийн дарга Д.Ариунаа  зохион байгуулсан бол  дараагийн сургалт Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн архивч Б.Мягмарсүрэнгийн "Мөрөөдөл" чөлөөт сэдвийн дагуу зохион байгуулагдана.     

 

                                                                                                                                                                                                                                     

 

Баянзүрх суманд нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Баянзүрх суманд  2015 оны 05 дугаар сарын 29-ны өдөр нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн материалыг газар дээр нь хүлээн авч үл хөдлөх хөрөнгийн нийт 20 гэрчилгээ, газар өмчлөлийн 22 гэрчилгээг тус тус иргэдэд  олголоо. Мөн Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр зөвлөгөө өгч гадаад паспортын сунгалт, шинээр захиалга авч, зүүн бүсийн Алаг-Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Уул, Цэцэрлэг зэрэг сумдын бүртгэгч нарт иргэний 8 төрлийн бүртгэл, хуулийн этгээд, эд хөрөнгө эрхийн бүртгэлийн талаар сургалт зохион байгуулж ажиллалаа.

   

Хэлтсийн гадна талбайг зүлгэжүүллээ

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс гадна талбайгаа тохижуулах, мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж уг үйл ажиллагааны хүрээнд хэлтсийн гадна талбайд нийт 26 мод, зүлэг, 5 төрлийн цэцэг суулгалаа.


 

Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэддээ бүртгэлийн үйлчилгээг нээлттэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор "Нээлттэй хаалга"-ны өдрийг зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагааг Мөрөн суманд 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, Баянзүрх суманд 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдөр тус тус зохион байгуулах ба иргэний 8 төрлийн бүртгэл, гадаад паспортын сунгалт, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлүүдийг тус тус хийж иргэдэд үйлчлэх болно.

   

Хуудас 4-с 1

Гэгээн үйлсийн эзэн бид

Н.Найдансүрэнгийн үг, Хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн ая “Гэгээн үйлсийн эзэн бид” дууг толилуулж байна.
[ татаж авах ]

Манай зочид

mod_vvisit_counterӨнөөдөр186
mod_vvisit_counterӨчигдөр304
mod_vvisit_counterЭнэ 7 хоног490
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног2574
mod_vvisit_counterЭнэ сар186
mod_vvisit_counterӨнгөрсөн сар14586
mod_vvisit_counterБүгд нийт130822