Өргөдөл гомдол хүлээн авах

Иргэн та Улсын бүртгэлийн хэлтсийн удирдлага болон албан хаагчид хандах бол…

Улсын бүртгэлийн хэлтсийн даргад санал хүсэлт, гомдол, мэдээллийг амаар болон бичгээр гаргаж болно. Мөн цахилгаан шуудан, утас, факс, интернэт, холбоо мэдээллийн бусад хэрэгсэл ашиглан ирүүлэх боломжтой.

Удирдлага, албан хаагч, бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой санал, гомдлоо тус хэлтсийн утас 70388618, болон https://ubh.khs.gov.mn сайт, Хөвсгөл аймаг Улсын бүртгэлийн хэлтэс гэсэн facebook  хаягт хандан илэрхийлж болно. Шаардлагатай бол өргөдөл, гомдол хариуцсан ажилтан /Э.Нарантуяа/-тай Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 209 тоот өрөөнд очиж уулзан санал хүсэлтээ амаар болон бичгээр гарган хандах боломжтой.

Бичгээр гаргасан гомдол, мэдээлэлд утга агуулгыг ойлгомжтой, гаргацтай, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасныхаа дугаарыг бичсэн байх ёстойг анхаарна уу.

– Өргөдөл,гомдол хариуцсан мэргэжилтэн: Э.Нарантуяа          

– Холбоо барих утас: 70388618, 2 давхарт 209 тоот өрөөнд хандана уу