“Хишиг өдөр” нэвтрүүлэг бэлтгэлээ

Хөвсгөл аймаг 2019 оныг “Хүүхэд хамгаалал – өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан тус хэлтсээс ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулан, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа билээ. Төлөвлөгөөний дагуу нэрлэсэн жилийн ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Ирээдүй 21-р зуун цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчид болон Түмний телевизтэй хамтран “Хишиг өдөр” нэвтрүүлгийг бэлтгэлээ. Уг нэвтрүүлгийн гол зорилго нь ирээдүйн мэргэжлээ сонгож буй хүүхдүүддээ ажил мэргэжлийн онцлогийг таниулах, бүртгэлийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар мэдээлэл хүргэхэд оршино.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*