Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө

Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтнуудын ээлжит сургалт, зөвлөгөөн энэ сарын 21, 22-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнийг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж үг хэлэв. Тэрээр Улсын Их Хурал 2018 оны 6 дугаар сард улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийг баталсан бөгөөд эдгээр хуулийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Улсын бүртгэлийн багц хуулийн хүрээнд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг шинэчлэн баталсан. Улсын бүртгэлийн эрх зүйн шинэ орчин бүрдсэн. Улсын бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлж, мэдээллийн цахим сан бий болсон.Тиймээс иргэддээ төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж байгаа, төрийг төлөөлж байгаагаа ямагт ухамсарлаж ажиллах хэрэгтэй гээд Улсын бүртгэлийн үйл ажиллагаа хараат бус, үнэн зөв, нотлох баримтад үндэслэх, бүртгэлийг хуульд заасан журмын дагуу хөтлөхийг анхаарууллаа. Мөн Улсын бүртгэлийн байгууллага бол иргэдэд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний ихэнх хувийг дангаар хариуцан үзүүлдэгийн хувьд иргэдэд түргэн шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэх ажлаа илүү сайжруулж, эрчимжүүлж ажиллах шаардлагатай бөгөөд иргэдтэй тогтмол уулзаж, бүртгэлийн үйл ажиллагааны талаар тэдний гаргасан санал, хүсэлтийг сайтар судлан танилцаж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар идэвх санаачилгатай ажиллахыг онцгойлон даалгалаа.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*